Монгол бүсгүй Эверестэд гарсныг баталгаажуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Монгол бүсгүй Эверестэд гарсныг баталгаажуулжээ

Дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд хөл тавьсан анхны монгол бүсгүй Б.Гангаамаагийн амжилтыг албан ёсоор баталгаажуулсан цахим шуудан иржээ. Түүний аяллыг Монголын талаас хариуцсан “Mongolia Expeditions” компанийн хаягаар цахим шуудан ирүүлсэн байна. Б.Гангаамаа Англи, Америк, Канад, Польш зэрэг олон улсын уулчдын хамт “Adventure Extreme” багт багтаж, дэлхийн ноён оргилд амжилттай авирсан юм. Ингэхдээ манай тамирчин Балбын “Cultural Treks” компаниар дамжуулан “Adventure Extreme” экспедицид нэгджээ. “Cultural Treks” компанийн захирал Кумар Каркигийн ирүүлсэн цахим шууданд “Монголын уулчин Б.Гангаамаа Даваа гэх шерпийн хамт Эверестийн ноён оргилд амжилттай авирсан талаарх мэдээллийг Эверестийн өндрийн кэмпээс хүлээн авсан” тухайгаа дурьдаад, “Mongolia Expeditions” багийнхан, Б.Гангаамаагийн гэр бүл, найз нөхдөд баяр хүргэжээ.

“Mongolia Expeditions” компанийн хаягаар ирүүлсэн и-мейлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Dear Bat,

I just got the news from Advance Base Camp of Everest That Gangama
successfully climbed Mt. Everest yesterday with Dawa and now they are
at north col. Please do finger cross and lets make celebration.

I also would like to send my congratulations to you and your whole team
of Mongolia Expeditions as well as Ganga parents and her friends.
Hope you also got a call from Ganga from Everest.

Its a very good news that finally the dream come to true. Thank you
and waiting for your reply.

Thank you.

Best Regards,

Kumar Karki

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж