Холливуд, Болливуд, Вэлливуд

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Холливуд, Болливуд, Вэлливуд

Кино урлагийн бас нэгэн ертөнц мэндлээд байна. Шинэ Зеландын нийслэл Вэллингтон хот уулын энгэртээ “Вэлливуд” хэмээн томоор бичнэ гэдгээ мэдэгдсэн нь Холлливудын зүгээс ихээхэн шүүмжлэл хүлээж эхлэв. Вэлливуд жил гаруйн өмнө байгуулагдсан бөгөөд Америкийн кино ертөнцийн трэйд маркийг хуулбарласан хэмээх шүүмжлэлд өртсөн. Гэсэн ч энэ шүүмжлэлийг үл тоон 30 метрийн өндөр бичгийг байрлуулна гэдгээ тус хотын нисэх онгоцны буудлын захиргаа мэдэгдэв.


Вэллингтоны кино урлаг дэлхийн кино урлагт нэлээд эрчтэй орж ирж байгаа бөгөөд Оскарын шагналтанг ч төрүүлээд амжсан билээ. Харин Холливудын худалдааны танхимаас оюуны өмчийн хуулийн дагуу гомдол гаргах гэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж