Гамшгийн эсрэг сургалтанд хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Гамшгийн эсрэг сургалтанд хамрагдлаа

Тэнгэр санхүүгийн нэгдэл болон ХасБанкны ажиллагсад гамшгийн эсрэг сургалтанд хамрагдлаа

Үндэсний томоохон банк санхүүгийн байгууллагууд болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэл болон ХасБанк нь өнөөдөр болзошгүй бүхий л гамшгийн үед хэрхэн ажиллагсадынхаа аюулгүй байдлыг хангах талаар төлөвлөгөө боловсруулсанаа бататгаж, нийт ажиллагсадад чиглэсэн урьдчилсан үзүүлэх сургалтыг Нийслэлийн Онцгой Байдлын Газар, Яаралтай Түргэн Тусламжийн Төв болон Улаан Загалмайн нийгэмлэгтэй хамтран зохион байгууллаа.


Манай оронд гамшгаас хэрхэн ард иргэдээ хамгаалах талаар нэгдсэн ойлголт маш бага байдаг нь Олон Улсад тохиосон байгалийн гамшгуудийн үеэр харагдаж байсан ч ийнхүү ХасБанк болон ТэнГэр Санхүүгийн Нэгдэл нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан,  хуулинд заасан үүргийнхээ дагуу гамшгийн онцгой байдлын үед иргэд, ажиллагсадын аюулгүй байдлыг хангах сургалт зөвлөгөөг амжилттай хэрэгжүүллээ.

Сургалтын үеэр ТэнГэр Санхүүгийн Нэгдэл болон ХасБанкны бие бүрэлдэхүүн 7 баллын газар хөдлөлтийн улмаас үүссэн гал, цахилагаан дулааны сүлжээний гэмтэлтэй холбоотой аюул нүүрлэсэн тохиолдолд хэрхэн ажиллахыг нийт ажиллагсдад таниулахын зэрэгцээ, Банкны харилцагчдын аюулгүй байдал, эд хөрөнгийг хамгаалах арга зааварчилгааг өгсөн юм.

Үүний дээр ХасБанк нь гамшгийн үед мэдээллийн сүлжээ гэмтэж, ажиллагаагүй болсон тохиолдолд үйл ажиллагааг сэргээх, улмаар хэвийн байдалд оруулах чадамж бүхий үндсэн мэдээллийн системийн нөөц төвтэй байдаг болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж