“Таван эрдэнэ“ малчдын хорооллыг байгуулав

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

“Таван эрдэнэ“ малчдын хорооллыг байгуулав

Сүхбаатар аймгаас долоон км-ийн зайд 50 айлын “Таван эрдэнэ” малтай хорооллыг байгуулжээ. Аймгийн төвөөс мал гаргаж, малтай хороолол байгуулах үйл ажиллагаанд орон нутгийн төсвөөс 390,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар төвлөрсөн ус болон цахилгаанаар хангаж, зам, холбоо, худалдаа үйлчилгээний цэг салбар, эмнэлгийн үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэсэн байна. Энэ хороололд суурьшсан мал бүхий иргэд хашаандаа крант нээгээд унд болон ахуйн хэрэглээний усаа авдаг болсон нь хөдөлмөр хөнгөвчилсөн төдийгүй төмс хүнсний ногоо, мод цэцэг  тариалах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломжтой болжээ.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж