Цэргүүд өврийн номтой болов

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

Цэргүүд өврийн номтой болов

Цэргийн алба хаагчид, хугацаат цэргийн албаны цэрэг, дайчдад “Монголын нууц товчоо” өврийн ном гардуулах ёслол өнөөдөр Зэвсэгт хүчний 032 дугаар ангид боллоо. Уг ёслолд Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Ардын уран зохиолч П.Бадарч, доктор Ж.Базарсүрэн нар оролцсон юм. Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ өврийн ном гардуулах үеэрээ “Монголын нууц товчоо”-г монгол хүн бүр тэр тусмаа эр цэрэг, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн сайтар судлан, сэтгэлдээ хоногшуулан, оюун бодолдоо шингээж, утгыг тайлсан байх учиртай. Тиймээс морин хуураа айл бүр хоймортоо дээдлэн залсан шигээ үүх, түүхийнхээ алтан судар болох “Монголын нууц товчоо”-гоо шүтэн дээдэлж, санан сэрж яваасай” хэмээн өгүүлсөн юм.

Б.ХУЛАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж