Ирэх 2016 онд болох Цөмийн аюулгүй байдлын чуулга уулзалтанд ОХУ оролцохоос татгалзан бойкотложээ. ОХУ цөмийн асуудлаарх уулзалтыг бойкотлосон нь Украины хямралтай холбоотой АНУ, барууныхныг цочроох гэсэн хатуу зэмлэл хэмээн ажиглагчид дүгнэж байна. ОХУ нь Украины өөрийгөө тунхагласан “Донецкийн ардын улсын” бие даасан нутгийн удирдлагын сонгуулийг хүлээн зөвшөөрснөөс барууныхны хатуу хориг арга хэмжээтэй нүүр тулгараад буй юм.
Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн цөмийн терроризмгүй аюулгүй дэлхийг цогцлоохын төлөө гэх улс төрийн лоббид том цохилт болж буй юм. ОХУ нь цөмийн зэвсэгтэй гүрэн гэж хүлээн зөвшөөрөгдсөн топ таван орны нэг аж. Цөмийн аюулгүй байдлын чуулганыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2009 онд албан үүргээ хүлээж авсныхаа дараагаар санаачлан үүсгэн байгуулсан юм. Түүнийг цөмийн зэвсгийг хорогдуулах, сөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулах талаар гаргасан хүчин чармайлт, амжилтын нь төлөө 2009 онд Энхтайвны салбар дахь Нобелийн шагналаар шагнасан аж.
Эх сурвалж: Associated Press
Б.АНХТУЯА