Д.Далайбаатар үндэсний эрх ашигтай зөрчилдсөн

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

Д.Далайбаатар үндэсний эрх ашигтай зөрчилдсөн

Монгол Улсад түр болон удаан хугацаагаар оршин сууж буй БНХАУ-ын ӨМӨЗО-ны харьяат Д.Далайбаатар, В.Түвшинзаяа, Н.Тулгуур нарын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үндэсний эрх ашигт үл нийцэх, улс төрийн үйл ажиллагаа явуулсан нь баримтаар тогтоогдсон тул удаа дараа анхааруулсны үндсэн дээр зохих хууль, журмын дагуу албадан гаргах арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн болно.

Монгол Улсын хууль тогтоомжийг үл хүндлэн, санаатайгаар зөрчиж Үндэсний аюулгүй байдалд харш үйл ажиллагаа явуулж буй гадаад улсын иргэдийн үйлдлийг илрүүлж таслан зогсоох чиглэлээр Тагнуулын ерөнхий газраас цаашид ч тууштай ажиллах болно хэмээн ТЕГ-ын олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж