Дэлхийн балетийн шилдгүүд бөөнөөрөө

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Дэлхийн балетийн шилдгүүд бөөнөөрөө

Балетийн нэрт бүжигчин, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг эх орондоо энэ долоо хоногт ирэх нь ээ. Гэхдээ ганцаараа биш, олуул. Дэлхийн хамгийн шилдэг 10-аад балетчинтай ирж ДБЭТ-тай хамтарч гурван удаа тоглолт хийх гэж буй аж. Ирэх сарын 19-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгийн жүжгийн гол дүрүүдийг гадаадын гурван уран бүтээлчтэй хамт бүтээж үзэгчидтэй уулзах аж. Мөн ирэх сарын 24,25-нд Монголынхоо болоод гадаадын уран бүтээлчидтэй хамтарч балетийн нэгдсэн тоглолт хийх юм байна. Ийнхүү гурван өдөр тоглосон орлогоо Монголын балетийн урлагийг хөгжүүлэх сандаа хандивлах аж. Ийм нэртэй санг Д.Алтанхуяг өөрөө санаачилж байгуулсан бөгөөд эгнээнд нь гадаадын шилдэг бүжигчид, уран бүтээлчид багтдаг юм байна.


Энэхүү балетийн фестивалиар, өөрөөр хэлбэл орон бүртээ улмаар дэлхийд алдаршсан жүжигчдийн Монгол дахь тоглолтоор дамжуулж эх орноо, соёл урлаг, уран бүтээлчдээ гадаадад таниулах, олон ойн арга хэмжээнүүдээр дамжуулж үндэстнийхээ түүх, соёлыг ч гадаад ертөнцөд танилцуулах зорилго тавьжээ.


Р.Оюунаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж