Английн Премьер лигийн 2010-11 оны улирлын сүүлийн тоглолтууд өчигдөр боллоо. Super Sunday гэгддэг энэ үдэш лигийн 20 баг бүгд хаалтын тоглолтоо хийв. Өнгөрсөн жил түрүү авч байсан Лондонгийн “Челси” клуб энэ улирлын сүүлийн тоглолтоо “Эвертон”-той хийж, 1:0 харьцаатай ялагдсан юм. Харин тус тоглолтын дараа клубын удирдлага дасгалжуулагч Карло Анчелоттиг ажлаас нь чөлөөлсөн байна.
Хэдийгээр ялагдсан ч Лондонгийн “Цэнхрүүд” хүснэгтийн хоёрдугаар байрт “Манчестер Юнайтед”-ын ард бичигдсэнээр улирлыг өндөрлүүлсэн. Мөн тэд Аваргуудын лигийн шөвгийн наймд “МанЮ”-д ялагдаж, энэ улиралд Стэмфорд Бриж ямарваа нэг цомын бараа харсангүй. Гэтэл өнгөрсөн улиралд тэд Итали мэргэжилтэн Карло Анчелоттигийн удирдлага дор түүхэндээ анх удаа хос цомын эзэн болж байв. Харамсалтай нь, энэ улиралд эхлэлээ гайхалтай тавьсан ч төгсгөлөө хийж чадсангүй. Статистик үзүүлэлтээр ОХУ-ын тэрбумтан Роман Абрамович 2003 онд “Челси”-г өөрийн болгосноос хойш энэ улиралд хамгийн тааруу амжилтаа үзүүлж байна. Анчелотти ч үүний хариуцлагыг үүрч, ажилгүй боллоо. Өдгөө ноён Абрамович түүний залгамжлагчийн эрэлд гарчээ. Луиз Фелипе Сколариг халагдсаны дараа хэсэгхэн хугацаанд “Цэнхрүүд”-ийг дасгалжуулж байсан Гүүс Хиддинк нь Абрамовичийн сайн найз бөгөөд түүнийг багтаа эргүүлэн авчрах талаар ярилцаж эхэлсэн гэнэ. Гэхдээ тэрбээр өдгөө Туркийн шигшээ багийг дасгалжуулж буй. Түүнээс гадна “Челси”-г хоёр ч цомд хөтөлсөн Жозе Моуриньо болон шинэ үеийн “Онцгой нэгэн” гэгдээд буй 33 настай Андре Виллаш-Боаш нар “Челси”-гийн дасгалжуулагчдын эгнээнд “нэр дэвшиж” буй бололтой.

Роман Абрамович “Цэнхрүүд”-ийг худалдаж авснаас хойшхи найман жилийн хугацаанд Анчелотти зургаа дахь дасгалжуулагч нь байсан юм.
С.Цэлмэг