“Коко-колагийн” Санта Клаус нас баржээ

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

“Коко-колагийн” Санта Клаус нас баржээ

 

Коко-колагийн  зул сарын pекламны Санта Клаус буюу жүжигчин Жон Мур Их Британийн Суссекс мужийн Бержесс Хилл хотноо 86 насандаа уушгины хорт хавдараар таалал төгсчээ. Энэ тухай “TheArgus” сонин мэдээлсэн байв. Дэлхийн хамгийн алдартай Санта Клаусийг аравдугаар сарын 31-нд нутаглуулсан нь сонины мэдээнээс тодорхой болов.

 

 

Зул  сарын баяраар тэрбээр  алдартай улаан гоёлоо өмсөөд буяны үдэшлэгүүдээр хэсч, хүүхэд багачуудыг  зугаацуулж иржээ. Мурын эхнэр арваад жилийн өмнө өөд болсон ба тэднийх хүүхэдгүй байжээ.

 

“Жон өөд болсон мэдээг сонсоход маш гунигтай байна. Тэрээр "Кока-кола" компанид сонгодог Санта Клаусын дүрийг жинхэнээр нь амилуулсан хүн юм. Хамаатан садан найз нөхдөд нь эмгэнэл илэрхийлье” хэмээн компанийн төлөөлөгч мэдэгджээ.

 

Анх Morrison' s супермаркетийн зул сарын 2005 оны  роликт  Жон Мур зургаа авахуулсан байв. Дараагийн жил нь “Коко-кола” 1931 оны сонгодог постерийнхоо ремейкийг бүтээхээр түүнийг урьсан юм.  Зурагт бяцхан охин Санта Клауст коко-кола өгч байгаагаар дүрслэгдсэн байна. 2006 онд компани мөн л ийм зохиомжтой шинэ постер бүтээсэн бөгөөд Сантагийн дүрд мөн орчин үеийн охин  гарч иржээ. Үүний дараа Мур алдартай ундааны  зул сарын  хэд хэдэн рекламыг бүтээлцжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж