Эхний 800 хэрэглэгч том урамшуулалтай

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Эхний 800 хэрэглэгч том урамшуулалтай

ЭХНИЙ 800 ХЭРЭГЛЭГЧ ТОМ УРАМШУУЛАЛТАЙ
Хамрах хүрээнд орсон

Таны гэр бүл болон албан байгууллагын өдөр тутмын салшгүй хэрэгцээ болсон телевиз, интернэт, суурин утасны үйлчилгээг шилэн кабелийн GPON сүлжээгээр нэгэн зэрэг чанарын өндөр түвшинд дамжуулж хэрэглэгчдэд хүргэдэг цогц үйлчилгээг дэлхийн технологийн хэллэгээр Triple Play Service буюу Гурвалсан үйлчилгээ гэж нэрлэдэг билээ.  

Дэлхийн мэдээллийн технологийн салбарын хөгжилтэй мөр зэрэгцэн алхдаг манай улсын хувьд Гурвалсан үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлэгч Юнивишн компани үйл ажиллагаагаа эхэлснээр Монголын хэрэглэгчид телевизийн олон сувгийг өндөр нягтралын HD чанараар хүлээн авч үзэх, интернэтэд гацалтгүй өндөр хурдаар холбогдох, хамгийн хямд тарифтай суурин утсаар дүрсээ харж ярилцах зэрэг мэдээлэл, холбооны үндсэн хэрэгцээт үйлчилгээний чанар, технологид дэлхийн стандартыг бий болгоод байгаа билээ.

Юнивишн компани үйл ажиллагаагаа эхлээд удаагүй боловч тэдний хэрэглэгчдэдээ санал болгож буй Дан, Хосолсон, Гурвалсан үйлчилгээнүүд нь олон олон албан байгууллага, айл өрхийн талархлыг хүлээгээд байна. Юнивишн компаниас нээлтийн урамшуулал болгон зарласан “Эхний 1000 хэрэглэгчийн урамшуулал” олныг хуйлруулж, жинхэнэ сюрприз болж чадсан билээ. Урамшуулал зарлагдсанаас хойш 14 хоногийн дараа гэхэд л 1000 хэрэглэгчийн тоо нь гүйцэж, хамрагдах гээд чадаагүй олон хүмүүс сэтгэл гонсойж үлдсэн нь нууц биш.

Тэгвэл Юнивишн компаниас дахин “Эхний 800 хэрэглэгчийн урамшуулал” зарлаж байна. Тус урамшуулалд Юнивишн компанийн GPON сүлжээнд хамрагдсан хэрэглэгчид хамрагдах бололцоотой.

Эрхэм та “Эхний 800 хэрэглэгч”-ийн нэг болсон бол Гурвалсан үйлчилгээний төхөөрөмж болон IPTV үйлчилгээний төхөөрөмжүүдийг бэлгэнд авах боломжтой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Та сонгосон үйлчилгээний багцаас шалтгаалж нийт 190,000₮-ийн төхөөрөмжүүдийг үнэгүй бэлгэнд авах эсвэл 50-иас 100 хувийн хямдралтайгаар авч болно гэсэн үг юм.

Танд очих үндсэн үйлчилгээ болон урамшууллыг жишээгээр тайлбарлая.
Хэрэглэгч  Гурвалсан үйлчилгээний Premium буюу сард 39900 төгрөгийн багцыг сонгосон гэж бодъё.

Тэгвэл тус багцад дагалдах үндсэн үйлчилгээ нь:

  •  IPTV үйлчилгээ- телевизийн 90 суваг (10 HD суваг)
  • Интернэт- 2Mbps
  • Суурин утас- Сарын суурь хураамжгүй дээрээс нь сүлжээ харгалзахгүй 50 минутын үнэгүй ярианы эрх дагалдана.

Тухайн багцын хэрэглэгч болсоны урамшуулалд:

  •  120,000 төгрөгийн үнэтэй IPTV үйлчилгээний төхөөрөмжийг 75 хувийн хямдралтай үнээр авах боломжтой. (90,000 төгрөг хэмнэнэ)
  •  70,000 төгрөгийн үнэтэй Гурвалсан үйлчилгээний төхөөрөмжийг бэлэглэнэ. (70,000 төгрөг хэмнэнэ)
  • Суурин утасны 2000 төгрөгийн ярианы эрх бэлэглэнэ. (2000 төгрөг хэмнэнэ)
  • 20,000 төгрөгийн суурилуулалтын хураамжийг 50 хувь хөнгөлнө. (10,000 төгрөг хэмнэнэ)

Дээрхээс харахад Та Premium багцыг сонгосноор нийтдээ 172,000 төгрөгийн бодит хэмнэлт хөнгөлөлтийг эдлэх бололцоотой болж байна.

Дээрхээс гадна өөр бодит хэмнэлтийг санал болгосон олон том урамшууллууд байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг www.univision.mn, 7711-8811 утсанд холбогдож аваарай.

Үнэ цэнэтэй урамшуулалд хамрагдаж Гурвалсан үйлчилгээгээр дамжуулан
дэлхийн технологийн гайхамшгийг мэдрээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж