Тандерын хоёр тоглогч бэртэж, Бруклин Нетс багт бут ниргүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

Тандерын хоёр тоглогч бэртэж, Бруклин Нетс багт бут ниргүүллээ

НБА-гийн 2014-2015 оны улиралын тоглолт болж байгаа бөгөөд өнөөдөр зургаан  тоглолт боллоо. Өнөөдөр Бруклин Нетс баг Барклис центртээ Оклахома Сита Тандер багийг хүлээн авч тоглолоо.

Хоёр гол тоглогч болох Кевин Дурант, Рассиал Уэйстбрук нарыг бэртэлд алдсан Тандерт өнөөдөр Рижи Жексон талбай дээрээ эргэн ирсэн билээ. Гэвч өнөөдрийн тоглолтод дахин Робэрсон, Перри Жоунс нарыг бэртэлд алдлаа. Тус тоглолт дөрвөн үеийн турш Бруклин Нетс багийн давамгайлал дор болсон бөгөөд тоглолтод 85-116 харьцаагаар бутниргүүлж нэг хожил, 3 хожигдолтой боллоо. Харин Бруклин Нетс 2 хожил, 1 хожигдолтой явж байна.

Тус тоглолтод Брук Лопиз 18 оноо, 6 самбараас бөмбөг авч, 2 хаалт, Дэррон Уйлмас 17 оноо, 9 оновчтой дамжуулалтыг тус тус гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Рижи Жексон 23 оноо, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ.

Бусад тоглолтууд
Хьюстон Рокетс 104-93 Филадельфи 76
Оклахома Сити Тандер 85-116 Бруклин Нетс
Нью-Орлейн Паликанс 81-93 Мемфис Гриззлис
Бостон Селтикс 113-118 Даллас Мавирекс
Сакермэнто Кингс Дэнвэр Наггетс
Юта Жазз Лос Анжелес Клиппэрс

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж