Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Түүнчлэн энэ уулзалтын үеэр Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цав дахь эртний үлэг гүрвэлийн яс олдсон тухай мэдээлэл өглөө. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны иргэн өндөр настан С.Батаа нь аймгийн төвөөс 300 гаруй км газарт мотоциклээр газарчлан явж, эртний үлэг гүрвэлийн олдвор байгаа газрыг зааж өгсөн аж. Уг нь олдвор нь Монголд төдийгүй дэлхийд гайхагдах ховор сонин зүйлүүд байсан ажээ. Мөн энэ үеэрХараагүйчүүдийн үндэсний төвд Ярьдаг номын сан бэлэглэв. EDIT center ТББ”, “Монголын хараагүйчуудын үндэсний холбоо” Монгол Улсад анх удаа хараагүй иргэдэд зориулж “Ярьдаг Online Daisy номын сан”-г байгуулсан аж. Ярьдаг Online Daisy номын сан байгуулагдсанаар хараагүй иргэдэд хүссэн мэдээлэлээ цаг хугацаа, орон зай үл хамааран, түргэн шуурхай олж авах өргөн боломжийг нээж өгөх гэнэ.
О.САР