Б.Хурцыг хууль бусаар томилогдсон гэв

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг хууль бусаар томилогдсон гэв

АТГ-ын дэд дарга Б.Хурцыг хууль бусаар тус албан тушаалд очсон гэж иргэн А.Гантамир Үндсэн  хуулийн цэцэд хандсан ч маргаан үүсгэхээс татгалзсан байна. Энэ  асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал УИХ-ын 20111 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 52 тоот тогтоолоор Авлигатай тэмцэх газрын дэд даргад хуульч мэргэжилгүй  хүнийг томилсон нь Авлигын эсрэг хуулийн 19, 21 дүгээр зүйлийн холбогдох заалт болон Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа аж. Тиймээс өнгөрөгч есдүгээр сараас хойш  дээрх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан ч цэцийн гишүүн Д.Сугар маргаан үүсгэхээс татгалзжээ. Тиймээс иргэн А.Гантамир УИХ-ын  дарга З.Энхболдод   Үндсэн хуулийн  цэцийн маргаан үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгох хүсэлтийг бичгээр, 1111 төвийн утсаар, имэйл хаягаар өгчээ. Харин УИХ-ын даргын туслах  иргэн А.Гантамиртай утсаар холбогдож “Цэц дээр  байгаа асуудалд УИХ-ын  дарга хариу өгөх шаардлагагүй” гэж хэлсэн тухайгаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Иргэн А.Гантамирын хувьд бичгээр хариу  өгөхөөс татгалзаж, мөн тогтоолыг хүчингүй болгохыг хүсэхгүй байгаа нь УИХ-ын дарга  З.Энхболдод ашиг сонирхлын зөрчил үүссэнтэй холбоотой гэж үзэж байгаа аж. Тэрбээр АТГ-ын дэд дарга Б.Хурцыг хуульч мэргэжил эзэмшсэн эсэхийг Хуульчдын холбооноос лавлагаа авахад хуульчийн сонгон шалгаруулалтад оролцсон тухай мэдээлэл, баримт бүртгэгдээгүй байсан талаар дуулгалаа. Тиймээс ОХУ-ын Элчин сайдын яаманд Б.Хурцыг ОХУ-ын Аюулгүй байдлын академид  эрхзүйч мэргэжил эзэмшсэн үнэн эсэхийг тодруулахаар хандах гэнэ.  Мөн Хүний эрхийн үндэсний комисст  хүний эрхийг зөрчсөн асуудлаар гомдол  гаргахаар болжээ.

Иргэн А.Гантамирын хувьд эрхзүйч мэргэжилтэй  бөгөөд нэгэн ТББ-ын тэргүүнээр ажилладаг юм байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж