“Тусгай ажиллагаа” 94 саяыг олов

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

“Тусгай ажиллагаа” 94 саяыг олов

Монголын кино театруудад өнгөрсөн аравдугаар сард нийт 11 кино нээлтээ хийн үзэгчидтэй уулзжээ. ШӨХТГ-аас гаргадаг “Mollywood Box Office”-ын өнгөрсөн долоо хоногийн жагсаалтыг “Тусгай ажиллагаа” инээдмийн уран сайхны кино 94 сая 736 мянга 817 төгрөгийн ашиг орлогоор тэргүүлсэн байна.

Уг жагсаалтын хоёрт “Сүүлчийн шөнө” уран сайхны кино орсон бөгөөд зургаан долоо хоногийн туршид үзэгч ихтэй байсан “Зүрхээр наадагч”, “Миний ах атаман”, “Давхар цохилт”  кинонууд удаалжээ.  Дээрх кинонууд еатраас бууж хөдөө орон нутагт гарахаар болсон байна.

Б.ХУЛАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж