Цогцос худалдаж авсан дарга нарыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

Цогцос худалдаж авсан дарга нарыг баривчилжээ

 

Хятадын Гуандун мужийн хоёр дарга Засгийн газрын квотыг гүйцээхийн тулд булш ухагчдаас хүний цогцос худалдаж авсан хэрэгт буруутгагдан баривчлагджээ. Хятадын Засгийн газраас бүтээн байгуулалт, газар тариалангийн талбайг нэмэгдүүлж, оршуулгын газрын хэмжээг танах зорилгоор сар бүр нас барагсдыг чандарлах квот гаргасан аж. Гэвч Гуандун мужийн Ге, Дун овогт хоёр дарга Засгийн газрын ковтыг гүйцээхийн тулд булш ухагчидтай хуйвалдан оршуулгын газраас хүний цогцос хулгайлж, чандарласан байна.

 

Энэ хэрэг өнгөрсөн зургадугаар сард Хятадын Гуанси мужийн Бейлиу хотын оршин суугч цагдаад эцгийнх нь цогцос оршуулгын газраас алга болсон тухай мэдээлснээр ил болжээ. Үүнээс сарын дараа цагдаа нар Зон овогт булш ухагчийг баривчилсан байна. Тэрээр шөнийн цагаар оршуулгын газрын булш ухаж, 20 гаруй хүний цогцосыг ухаж гарган, хөрш Гуандун мужийн хоёр даргад худалдсан болохоо хүлээсэн аж. Гуандун мужийн Дун овогт дарга цогцос бүрт 3000 юань /489 орчим ам.доллар/ төлж, 10-ыг худалдаж авснаа хүлээжээ. Харин Ге овогт дарга цогцос бүрт 1500 юань төлдөг байсан аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж