Цагдаагийн машиныг ачжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

Цагдаагийн машиныг ачжээ

Авто замын I эгнээнд байрлуулсан машины дугуйг нь түгжих, ачих зэрэг арга хэмжээ авдаг болоод удаж байгаа. Дүрэм зөрчдөг, хаа хамаагүй машинаа байрлуулдаг хүмүүсийн уур бухимдлыг хамгийн их хүргэдэг зүйл энэ. Харин олон нийтийн цахим сүлжээгээр ачигч машин цагдаагийн машиныг ачаад явж байгаа зураг багагүй тарж байна.  

Үнэхээр хууль хүн бүрт адил тэгш үйлчилээд дүрэм зөрчсөн цагдаагийн алба хаагчийн машиныг ачсан уу, эсвэл эвдрэл гэмтэл гараад авч явсан уу гэдэг нь тодорхойгүй  ч энэхүү зураг олон нийтийн анхаарлыг нэлээд татаж байгаа юм.

А.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж