“Викиликс” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн тухай жүжгийг түүний төрсөн эх орон болох Австралид тоглох гэнэ. “Хувиршгүй ган харх” нэртэй уг жүжгийг нэртэй зохиолч Рон Элиша бичсэн бөгөөд Ассанжийн амьдралаар кино хийж буй нэгэн найруулагчийн тухай өгүүлэх юм. Ерөнхийлөгч Обама болоод Ассанжийг хүчингийн хэрэгт буруутган шүүхэд хандсан Шведийн бүсгүйн дүр шинэхэн уран бүтээлийн гол дүрүүд.
“Яг энэ цаг мөчид дэлхийг өөрчилж буй Австрали хүний тухай бид жүжиг тоглох гэж байна. Тиймээс хугацаа алдаж, хүлээх аргагүй. Аль болох хурдхан нээлтээ хийнэ” хэмээн уг жүжгийн найруулагч нь өгүүлэв. Ассанжийн дүрд жүжигчин Вэйн Харрисон тоголно. Жүжгийн бэлтгэл сургуулилалт энэ долоо хоногт эхэлжээ.