Лагийн хийнд хордсон ажилтнууд эмнэлгээс гарчээ

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

Лагийн хийнд хордсон ажилтнууд эмнэлгээс гарчээ

Өнгөрсөн сарын 27-ны өдөр  Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэнгэлдэх байгууламжийн найман ажилтан лагийн худаг цэвэрлэхээр ажиллаж байгаад хорт хийнд хордсон талаар мэдээлсэн.  Эх сурвалжийн мэдээлж байгаагаар эхэлж хордсон хоёр залуугийн биеийн байдал тун хүнд байгаа аж. Тэдэнд хэрэгтэй гэсэн эмчилгээг  ГССҮТ-ийн зүгээс хийж байгаа юм.  Харин зургана залуугийн хордлого тайлагдаж, биеийн байдал нь сайжирсан учраас эмнэлгээс гарчээ.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж