Ашраф Гани
Фото: SHAH MARAI / AFP
Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани Ахмадзай өөрийн омгийн Ахмадзай нэрнээс татгалзан Ашраф Гани болсон тухайAssociated Press мэдээлэв.
Энэ талын зааврыг ерөнхийлөгчийн Тамгын газраас төр, засгийн тэргүүн нар, засгийн газрын байгууллагууд, хэвлэл мэдээлэлд хүргэсэн тухай ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Файек Ваяхиди (Fayeq Wahidi) мэдэгдэв. Ерөнхийлөгчийн үнэмлэхийг ч өөрчилсөн байна.
Ахмадзаи гэдэг нь Афганистаны пуштунуудын томоохон омгийн нэр ажээ. Омгийнхон түүнийг нэрийнхээ араас бичин ямар омгийнх гэдгээ тодруулж өгдөг аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР