Зорилтот хөрөнгө оруулалт нэрээр 190 тэрбум төгрөгийг Сум болгонд дусааж баригдаж дуусгаагүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийг тэр чигт нь царцааж, өмнө нь ОНХС-аар хийгдэж байсан ажлуудыг санхүүжүүлэх боломжгүй болсноор тухайн сум 2014 онд ажил гүйцэтгэж байгаа компаниудынхаа өмнө өрөнд орох нөхцөл байдал үүсэхээр байсан Төсвийн төслийг буцаан татжээ. Өнгөрсөн долоо хоногт бүх аймгийн сумдын Засаг дарга нарын зөвөлгөөн Төрийн ордонд 2 өдөр үргэлжилсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд Сумдын засаг дарга нарын зүгээс Энэ зөвөлгөөнд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж чадсангүй, жил бүр сум бүрт ирдэг Орон нутгийн хөгжлийн сангийн 180-280 сая төгрөг 2015 онд ирэх нь тодорхойгүй болсон. Мөн зорилтот хөрөнгө оруулалт нэрээр зарцуулагдах 190 тэрбумыг аймгуудад хуваахад нэг аймагт 10 тэрбум хүрэхтэй үгүйтэй хөрөнгө ирнэ. Энэ 10 тэрбумыг сум бүртээ хуваахад хэдэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг ашиглалтад бүрэн орох нь тодорхойгүй болжээ. Сумдын дарга нар ийм хөрөнгөөр өмнө баригдаж эхэлсэн болон, ажил нь зогссон сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлгийн барилгыг гүйцээх боломжгүй байна хэмээн ярьж байна. Мөн өнгөрсөн жилүүдэд Орон нутгийн хөгжлийн сангаар тендер зарлаж эхлүүлсэн ажлуудаа дуусгахын тулд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө зайлшгүй хийгдэх шаардлагатай. Тэгэхгүй бол тухай сум их хэмжээнд өрөнд орж, шүүхэд дуудагдах орчин нөхцөл үүснэ гэлээ.
Эх сурвалж: http://enkhamgalan.parliament.mn