-Өнөөдөр болох үйл явдлын тойм-
09.00 цагт Худалдан авах ажиллагааны газрын хамт олон "Бусдад цусаа өгч амьдрал бэлэглэх САЙН ҮЙЛСИЙН АРГА ХЭМЖЭЭ"-г өөрийн байгууллага дээрээ зохион байгуулна.
10.00 цагт НМХГ-ын хурлын зааланд Туул голын бохирдлын түвшин, нөхцөл байдал, шалтгааны талаар мэдээлэл хийнэ.
11.10 цагт УИХ-ын дарга З.Энхболдыг огцруулах асуудлаар иргэн А.Гантамир “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.30 цагт MN мэдээллийн төвд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэшсэн нягтлан бодогчийн институт, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс “Шинэ үеийн нягтлан бодогчид 2014” онлайн тэмцээний талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнээс цэргийн алба хаагч, цэрэг, дайчдад "Монголын нууц товчоо" өврийн номыг гардуулан өгөх ёслол Зэвсэгт хүчний 032 дугаар ангид болно.
11.40 цагт “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөний дэргэдэх Иргэний хяналтын газраас цаг үеийн асуудлаар “Зууны мэдээ” Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.30 цагт Монголын залуучуудын холбооноос зарласан хэвлэлийн бага хурал “Зууны мэдээ” Үндэсний мэдээллийн төвд болно.
14.30 цагт “2015 оны улсын төсвийн орлого, зарлагын төлөвлөлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болно.
Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Уул уурхай яамнаас хамтран зохион байгуулж буй “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ” буюу “Эрүүл мэндийн нөлөөллийг үнэлэх” сэдэвт сургалт, семинар “Корпрайт” зочид буудалд болно.
ЭМЯ-ны харьяа эмнэлэг, төвүүдэд үйлчлүүлэгчийн цусны даралт ихсэлтийг хянах, ЦДИ-ээс сэргийлэх мэдлэг олгох хөдөлгөөн УНТЭ-ийн хүлээлгийн зааланд нээлтээ хийнэ. Тус хөдөлгөөнд АШУҮИС-ийн нэгдэн үйлчлүүлэгч ихтэй эмнэлгүүдэд иргэдийн цусны даралтыг хэмжин, зөвлөгөө өгнө.