Уран бүтээлчид заргалдана

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Уран бүтээлчид заргалдана

Нью-Йорк хотын Дуурийн театрын ТУЗ-ын хурлаар санхүүгийн хямралд ороод байгаа театрыг аварч үлдэхийн тулд одоогийн байрлаж байгаа Линкольны төвөөс өөр газарт нүүлгэж, орон тоог нь цомхотгох шийдвэр гаргажээ. Харин уран бүтээлчид үүнийг шударга бус хэмээн үзэж шүүхэд гомдол мэдүүлэхээр болоод байна. Ингэсэн тохиолдолд Нью-Йорк хотын Дуурийн театр хэмээх нэрийг цаашид шинэ баг авч явж болох үгүйг ч мөн тэд шалгуулах гэнэ. Бүтцийн болоод байр сууцны өөрчлөлтөөс шалтгаалан тоглолтын хуваариа ч өөрчлөх ажээ.


68 жилийн настай театр АНУ-ын урлагийн ертөнцийн нэгэн том багана билээ. Гэвч сүүлийн хэдэн жилд санхүүгийн хямралд орон, өнөөдөр алдагдал болон өр нь хэдэн сая ам.долларт хүрээд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж