Цуглаан дээр хоёр тал зодолдов

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Цуглаан дээр хоёр тал зодолдов

Киргизийн Ош хотын төв талбайд засгийн эрхээс зайлуулагдсан Курманбек Бакиевын талынхан цуглаан хийжээ. Бакиевыг тэнд ирсэний дараа  цугларсан олон талцан зодолцлоо. Бакиевын бие хамгаалагч нар агаарт буудан түүнээс дургүйцсэн олныг холдуурахаар оролджээ. Бакиев төлөвлөсөн үгээ хэлж чадалгүй явсан ба хүмүүс түүний машины зүг чулуу нүүлгэж байв. Эрх мэдэлээ хураалгасан ерөнхийлөгчийг дэмжихээр 500 орчим хүн ирсэн бол түүний эсрэг талынхан нь найм дахин их байлаа. Бакиевыг явсаны дараа хоёр талын зодоон үргэлжлэн хүмүүс цуглааны индэрийг нь нураажээ.
Бакиев Жалалбад хотоос Ошид дөрөвдүгээр сарын 15-нд ирсэн байна. Түр Засгийн газар Бакиевыг 500 орчим зэвсэглэсэн хүмүүс хамгаалж байна гэж мэдэгдэв. Түүнийг баривчлахаар хүч хэрэглэхгүй гэдгээ ч тэд мэдэгдсэн байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж