
Иранд ерөнхийлөгч Ахмадинежадба Исламын орны удирдагч аятолла Али Хаменеинарын хооронд засгийн эрхийн төлөө ширүүн тэмцэл эхлээд байгаа. Ахмадинежадын оронд ерөнхийлөгчийн суудлыг авах ирээдүйтэй хүн гэгддэг Машаи энэ сөргөлдөөний төвд байгаа юм. Өмнө нь Иранд ерөнхийлөгчид ойр 25 орчим хүнийг баривчилсан байна.
Ираны Үндсэн хуулийн цэц ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Нефтийн аж үйлдвэрийг толгойлохоор түр хугацаанд өөрийгөө томилсныг буруу гэж үзсэн байна. Ираны FARS агентлаг бичсэнээр Ахмадинежадын үйлдэл Ираны Үндсэн хуулийн 135 дугаар заалтыг зөрчсөн гэж үзлээ.
Ш.Мягмар

