BlackBerry &#34Classic&#34 нэртэй утас гаргана

Хуучирсан мэдээ: 2014.11.03-нд нийтлэгдсэн

BlackBerry &#34Classic&#34 нэртэй утас гаргана

 

Канадын ухаалаг гар утасны "BlackBerry" компани "Classic" загварын утасныхаа талаар урьдчилсан мэдээлэл өглөө.

“BlackBerry Classic” өмнөх загваруудтайгаа харьцуулахад том дэлгэцтэйгээс гадна "qwerty" гарны хэсгээ хадгалсан гэж тус компанийн гүйцэтгэх захирал Жон Чен мэдээлсэн байна. "BlackBerry" компани хэрэглэгчдээ татахын тулд энэ улиралд дөрвөлжин дэлгэцтэй "Square" утсаа худалдаанд гаргасан юм. Ухаалаг гар утасны зах зээлд эзлэх "BlackBerry"-ийн хувь нэг хувиас ч бага байгааг Олон улсын мэдээлийн корпораци мэдэгдэж байсан. Дашрамд дуулгахад реалити шоуны од Ким Кардашиан "BlackBerry" брэндийг мартагдах вий гэдгээс сэргийлж шинэ утсуудыг нь цуглуулдаг гэж энэ долоо хоногт мэдэгдсэн. Түүний хувьд зураг авахдаа iPhone утас хэрэглэдэг ч электрон шуудан илгээхэд ашиглах зорилгоор "qwerty" гартай "BlackBerry" ашигладаг ажээ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж