Н.Алтанхуягийг огцруулах эсэхээр асуулга явуулжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.03-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуягийг огцруулах эсэхээр асуулга явуулжээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар Дархан-Уул аймгийн иргэдээс санал асуулга авчээ. Тус тойргийн 1267 иргэн Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнийг огцруулах саналтай байгаа бол 1291 нь огцруулахгүй гэж хариулжээ.  Уг асуулгын хариу 24 хүний  зөрүүтэй байгаа нь иргэд Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар талцаж байгааг харуулж буй гэнэ. Дархан-Уул аймгийн Бирж буюу төв зах дээр явуулсан энэхүү санал асуулгад бичгээр 1500, утсаар 650, интернэтээр 408 хүн оролцжээ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж