Шинжлэх ухааны академи санаачлан Архангай, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхээр олон арга хэмжээ, төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байгаа аж.
Аймаг, хөдөө орон нутгийг хөгжүүлэх, жишиг сум болгох ажлын хүрээнд хийгдэж буй ажлын явц, үр дүн, цаашид ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэх талаар өнөөдөр 11.00 цагт академийнхаа байран дээр хэлэлцүүлэг зохиох аж. Тус уулзалтад Завхан ,Архангай, Баянхонгор, Говьалтай аймгийнхны төлөөлөл оролцох бөгөөд аймаг, орон нутгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрхэн яаж хөгжүүлж болох, ямар үр дүнд хүрч байгааг сонирхуулах гэнэ.
Б.ХАНД