Испанийн Ла лигийн 10 тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийн өнгөнд яваа “Валенсия” клуб “Вильярреал”-ын талбайд зочилж тоглоод, 1:3-аар буулгаж авч, ээлжит гурван оноогоо авлаа. Ингэснээр 23 оноотой болж, хоёрдугаар байраа хадгалж үлдлээ.
Тоглолтын зургаа дахь минутад “Вильярреал”-ын хагас хамгаалагч Тригерос өөрийнхөө хаалганд авто гоол оруулж, “Валенсия”-д тэргүүлэх боломж олгосон. Улмаар 64, 73 дахь минутад Мустафи хоёрыг оруулснаар багтаа хожил авчрав. Харин талбайн эздээс нэр төрийн ганц гоолыг 88 дахь минутад өнөөх Тригерос оруулж, алдаагаа зассан юм.
Бусад тоглолтын үр дүн
Эльче 2-1 Эспаньол
Леванте 2-1 Альмери
Эх сурвалж: www.mminfo.mn