УИХ дахь бие даагч гишүүд энэ долоо хоногт УИХ байнгын хороодоор хэлэлцэх асуудлын хүрээнд мэдээлэл хийж байна. Төсвийн Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “энэ, ирэх долоо хоногт төсвийг хэлэлцээд батлах төлөвлөгөөтэй байгаа. Ажлын хэсэг дээр шүүмжлэл дагуулсан хөрөнгө оруулалтыг эзэнгүй орхихгүй байх. Орон нутагт эрх мэдэл шилжүүлэх нэрийдлээр эзэнгүйдэл бий болгосон байсныг болиулсан. Өрийн хэмжээ нь ДНБ-тэй харьцуулахад сэрэмжлүүлэх түвшинд байгаа ч дарамтанд орсон зүйл байхгүй” хэмээсэн юм. Үүний дагаараар Х.Болорчулуун гишүүн бие даагчдын зөвлөл өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласан талаараа танилцуулга хийсэн байна.
С.ОТГОН