Олон хүн ийн асууж байна. Учир нь ноднин жилийн арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тохиож бүх нийтээр амарч байсан юм. Харин энэ жилийн хувьд маргааш амралтын өдөр биш. Маргааш билгийн тооллын намрын сүүл сарын 11-ний өдөр. Энэ жилийн хувьд өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр арваннэгдүгээр сарын 23-ны ням гаригт тохиож байгаа ажээ.
Д.ЦЭЦ