Кот-д’Ивуарын нийслэл Ямусукро хотод ерөнхийлөгч Алассан Уаттарагийн тангараг өргөх ёслол боллоо. Удаан хүлээгдсэн уг ёслол нь иргэний дайн үүсгэх сөргөлдөөнд хүргэсэн улс төрийн зөрчилд цэг тавьж байна.
Уаттара 2010 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялсан ч тангаргаа таван сарын дараа өргөв. Энэ хугацаанд хуучин ерөнхийлөгч Лоран Гбагбо засгийн эрхээ өгөөгүй учраас зэвсэгт мөргөлдөөн гаран Гбагбогийн хүчин ялагдаж, тэрээр дөрөвдүгээр сарын 11-нд олзлогдоод одоо шүүхээр хэргээ таслуулж байна. Зэвсэгт мөргөлдөөний үеэр 1000 гаруй хүн амь үрэгдсэн юм.
Ш.Мягмар