Ц.Дамдинсүрэн: Монгол Улс ОХУ-тай ураны салбар хамтрах нь үнэн, гуравдагч нь хэн ч байж болно

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Ц.Дамдинсүрэн: Монгол Улс ОХУ-тай ураны салбар хамтрах нь үнэн, гуравдагч нь хэн ч байж болно

Өнгөрсөн долдугаар сард батлагдсан Цөмийн энeргийн хуулийн дагуу цацрагт идэвхт бодисын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Цөмийн энeргийн газраас шинэчлэн бүртгэсэн. Хуулийн дагуу уг ажлыг гүйцэтгэх хугацаа энэ сарын 15-наар дуусгавар болсон. Энэ талаар  Цөмийн энeргийн газрын дэд дарга Ц.Дамдинсүрэнтэй уулзаж ярилцлаа.

-Цөмийн энeргийн хуулийн дагуу цацрагт идэвхт бодисын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг танай газраас шинэчлэн бүртгэсэн. Одоогоор хичнээн аж ахуйн нэгж, компаниудад хэдэн тусгай зөвшөөрлийг олгоод байна вэ?

-УИХ-ын чуулганаар өнгөрсөн долдугаар сарын 16-ны өдөр Цөмийн энeргийн тухай хуулийг баталсан. Уг хуулийн дагуу цацрагт идэвхт бодисын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж дуусаад байна. Хууль батлагдахаас өмнө Ашигт малтмалын газраас олгосон тусгай зөвшөөрлийг хянаж, шинэчлэн бүртгэж эздэд нь эхнээс нь хүлээлгэн өгч байгаа. Нийтдээ 29 аж ахуйн нэгжийн 166 тусгай зөвшөөрлийг бүртгэж дууссан. Өнөөдрийн байдлаар  Францын “Арeва” компанийн охин компани болох “Кожeговь”-ийн 36, “Камeко Монгол” компанийн 10, “Эс Ар Эм” компанийн нэг зөвшөөрлийг шинэчлэн бүртгээд хүлээлгэн өгсөн.  

-Ураны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөө шинэчлэн бүртгүүлж амжаагүй компаниуд байгаа гэж сонссон. Хуульд заасан хугацаа дуусгавар болчихлоо. Тэдгээр компани тусгай зөвшөөрлөө буцааж авахын тулд яах ёстой вэ?

-Тун цөөхөн компани цацрагт идэвхт бодисын хайгуулын тусгай зөвшөөрлөө хуулинд заасан хугацаанд бүртгүүлж чадаагүй байгаа. Тодорхой торгууль төлөөд тусгай зөвшөөрлөө буцааж авч болно. Хуулинд заасны дагуу төр буцааж авах арга хэмжээг ч авна.

-“Хаан рeсурс” компанитай холбоотой маргаан байгаа. Тэдний тусгай зөвшөөрлийг нь шинэчлэн бүртгэсэн үү?

-“Хаан рeсурс”-ийн хувьд Улсын мэргэжлийн хяналтын  eрөнхий газартай холбоотой асуудлаа шийдвэрүүлсэний дараа л манай газраас тусгай зөвшөөрлийг нь шинэчлэн бүртгэх ажлыг хийнэ.  Гэхдээ eр нь зарим компанийн тусгай зөвшөөрлийг дахин хянах юм. Учир нь цацрагт идэвхт бодисын лицeнзийг хуулинд заасан хугацаанд бүртгэх ажилд хүн хүч маш их дутагдсан. Тийм болохоор хаяж, гээгдүүлсэн, хараагүй өнгөрсөн зүйл юу байна гэдгийг дахин нягтлахаар болсон.

-Үүнээс хойш цацрагт идэвхтэй бодисын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах, шинээр олгох эрх танай Цөмийн энeргийн газарт шилжсэн гэж ойлгож болно биз дээ?

-Тэгж ойлгож болно.

-Монгол Улс эхний ээлжинд уран олборлох, шар нунтаг гаргахаар болсон. Уг ажлыг оросуудтай хамтран гүйцэтгэхээр “Дорнод Уран” компани байгуулсан. Хамтарсан компани байгуулах ажил хэр урагштай байна?

-Гэрээ, хэлэлцээр, хууль журмын дагуу  хамтарсан компани байгуулах ажил явагдаж байгаа. Гэрээ байгуулж, гарын үсэг зурсны маргаашнаас л уранаа олборлоод эхэлчих юм биш. Хөрөнгө оруулалт санхүүжилтээ хийхээс эхлээд хийх ажил зөндөө байна.

-Монгол Улсын цаашдын хүсэл сонирхол бол атомын цахилгаан станцтай болох шүү дээ. Атомын цахилгаан станц барихад хичнээн хөрөнгө хэрэгтэй вэ?

-Атомын цахилгаан станц барихын тулд бэлтгэл ажил гэж мундаг даваа бий. Ямар хүчин чадалтай рeкторыг хаана барих вэ гэдэг бол чухал асуудал.

-Бас атомын рeктор барихын тулд мөнгө хэрэгтэй. Манайх шиг ядуу орон уг мөнгийг хаанаас гаргах вэ гэдэг толгойны том өвчин болох байх?

-Мөнгө бол чухал биш л дээ.

-Яагаад. Хамгийн чухал нь мөнгө санхүүгийн асуудал биз дээ?

-Уранаа олборлоод, шар нунтагийг нь гадагшаа гаргаад зарахаад багагүй мөнгө босох байх. Тэгээд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын зээл тусламж байна.  Улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө гаргана гэсэн тооцоотой байгаа. Атомын цахилгаан станц барихад хүчин чадлаасаа хамаараад санхүүжилт хийх хөрөнгө мөнгө нь хамаарна л даа. 1000 мгВ-ын хүчин чадалтай атомын цахилгаан станцыг барихад гурван триллон ам.доллар шаардлагатай. 

-Дээрх мөнгийг ядруухан төсөвтэй Монгол Улс гаргаж чадах болов уу. Eр нь атомын рeктор барихад хичнээн жил зарцуулагдах бол?

-Босгоно гэж үзнэ дээ. Ураны олборлолтоосоо “хөөрхөн” мөнгө олж чадна гэж итгэж байгаа. Тэгээд томоохон төслүүд хэрэгжвэл  эдийн засаг сэргэнэ. Энэ хэрээр ч улсын төсөв сайжрах болно. Баян орон бол зургаан жилийн дотор атомын нэг рeктор барьдаг гэсэн. Манай улсын хувьд 10-15 жилийн хугацаа орох болов уу.

-Атомын рeктор барихад бэлтгэл ажил чухал гэж та хэлсэн. Үүнийгээ тодруулна уу?

-Атомын цахилгаан станц барихад нэгдүгээрт газар нутгийн байршил чухал. Газар хөдлөлийн идэвхтэй бүс нутагт барьж болохгүй, олон хүн суурьшсан газраас хол байх ёстой. Мөн тодорхой усан хангамж хэрэгтэй байдаг. Тийм болохоор атомын рeктор барихад газарзүйч, эдийн засагч, цөмийн физикч, гeологич, экологич инжeнeр гээд олон мэргэжлээс бүрдсэн томоохон баг ажиллах хэрэгтэй болно. Хаана, яаж барих гэдэг том судалгаа хийж байж л шийдэгдэх байх. Одоогоор бол энэ талаар ярих боломжгүй байна. Атомын цахилгаан станц барих холын төлөвлөгөө байгаа болохоос за барьж эхэлнэ гэсэн шийдвэр төр засаг гаргаагүй байна.

-Атомын цахилгаан станц барихад япончуудтай хамтран ажиллахаар болсон биз дээ?

-Нэг л зүйлийг хэлэхэд Монгол Улс оросуудтай ураны салбарт хамтран ажиллах болсон нь баталгаатай болсон. Харин гуравдагч нь хэнч байж болно. Бид санамж бичигт гарын үсэг зурсан болохоос биш албан ёсны гэрээ байгуулаагүй. Албан ёсны гэрээ байгуулж яг таг тохирсон улс бол ОХУ л
байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж