Гүржийн сөрөг хүчин өнгөрсөн бямба гаригт олон мянган хүнтэй жагсаал цуглаан хийж байж завсрын гэхээр амжилт оллоо. Төрийн телевиз нь 20 цагийнхаа мэдээний өмнө хэсэг хугацааг эсэргүүцэл гаргагчдад зориулахаар болов. Хэдэн мянган жагсагчид төрийн телевизийн ойролцоо шөнийг өнгөрөөсөн юм.
Сөрөг хүчнийхэн ерөнхийлөгч Михаил Саакашвилийг огцруулахыг шаардаж байгаа. Тэдэнд мэдээний нэвтрүүлгийн өмнө хэдхэн минут өгөөд дараа телевизийн хоёрдугаар сувгийг сөрөг хүчинд өгсөн боловч тэр нь Гүрж даяар цацагддаггүй. Сөрөг хүчний “Нэгдмэл Гүрж” хөдөлгөөний лидер Нино Буржаназе Тбилис хотноо олон мянган хүнтэй цуглаан дээр Гүржийн хувьсгалын шинэ эхлэлийг зарлажээ. Мөн тэрээр олон нийтийн телевизийн ойролцоох байшингуудын дээвэр дээр мэргэн буучид байрласан тухай хэлж байлаа.

Ш.МЯГМАР