Ирэх зургадугаар сарын 7-9-нд Лос-Анжелост E3 буюу Electronic entertainment expo-д манай гаригийн бүхий л томоохон видео тоглоом үйлдвэрлэгчид одоо цаг үед өөрсдийн хийж буй томоохон төслийн талаар гайхалтай мэдээллүүдийг хүргэх билээ. Тэгвэл Дани улсын видео тоглоомын үйлдвэрлэгч IO Interactive энэ экпогийн үеэр 2012 онд худалдаанд гаргах Hitman: Absolution тоглоомтойгоо холбоотой мэдээ, мэдээлэл албан ёсны трейлэр зэргийг мэдээлэх болно. Тус IO Interactive нь Hitman цувралаараа видео тоглоомын ертөнцөд алдар нэрээ тунхаглаж чадсан бөгөөд энэ оны эхээр тав дахь ангийг нь бүтээж эхэлж байгаа бөгөөд 2012 онд худалдаанд гаргана гэдгээ зарлаж шуугиан дэгдээсэн юм. Видео тоглоомын гурван гол платформ болох Windows, PS3, Xbox 360 дээр үйлдвэрлэгдэх тус тоглоомын талаар одоохондоо ямар ч нэмэлт мэдээлэл сурталчилгаа цацагдаж эхлээгүй байгаа бөгөөд ийнхүү тус үзэсгэлэнгийн үеэр энэ бүхэн нээлттэй болж эхэлнэ хэмээн IO зарласан байна.
Н.Наран