БЗД-ийн 19-р хороо, “Цайзын 53-6 тоотод гэр шатаж байна дотор нь хүүхэд байгаа” гэсэн мэдээллийг өчигдөр 14:19-д авч Гал унтраах 63-р ангид иржээ. Мэдээллийн дагуу тус ангийн гал унтраагчид яаралтай очиж, галыг унтраан шалгахад уг тоотод суух найман настай эрэгтэй М гэх хүүхэд таван ханатай гэртээ шатаж нас барсан байжээ. Хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэтст шалгаж байна. Эцэг эх, асран хамгаалагчдын буруугаас хүүхэд гэртээ шатаж амиа алдах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байна.
Т.АНУ