&#34Apple&#34-ын захирал ижил хүйстэн гэдгээ зарлав

Хуучирсан мэдээ: 2014.11.01-нд нийтлэгдсэн

&#34Apple&#34-ын захирал ижил хүйстэн гэдгээ зарлав

Ашиг орлогоороо дэлхийд тэргүүлэгч “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Кук өөрийгөө ижил хүйстэн гэдгээ нийтэд зарлажээ. “Би бэлгийн чиг хандлагынхаа талаар хэзээ ч нууж байгаагүй. Энэ бол Бурханы надад өгсөн онцгой бэлэг” гэж 53 настай Кук ярьсан байна. Мөн компанид хамт ажилладаг найзууд минь гей гэдгийг мэддэг байсан ч бусдаас өөрөөр хандаж байгаагүй гэв.
Тим Кук нь 2011 онд үндэслэгч Стив Жобыг хорт хавдраар нас барсаны дараа захирлаар томилогдсон юм. Тэрээр эрх мэдлээрээ дамжуулан төрөлх Алабама мужийнхаа ижилт хүйстнүүдийн эрхийг хамгаалахын төлөө тэмцдэг байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж