Улаанбаатарт 0-2 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2014.11.01-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 0-2 хэм хүйтэн байна

2014 оны 11дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
 агаарын урьдчилсан мэдээ:


 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй Салхи   баруун хойноос секундэд 5-10 метр, говь тал хээрийн нутгаар  секундэд 12-14 метр хүртэл ширүүсч, Дорнод, Дарьгангын тал нутгаар  явган шуурга шуурна. Нутгийн зүүн хагст хүйтэрч  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлжийн голын сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор 8-13 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

 

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0-2 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 78хувь, агаарын даралт 872  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Эхийн голын баянбүрд орчмоор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн өмнөд хэсгээр цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж