“Хасу Мегастарс” баг хүрэл медалийн болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

“Хасу Мегастарс” баг хүрэл медалийн болзол хангалаа

Монголын волейболын холбоо, "Витафит групп" ХХК хамтран зохион байгуулж буй "Намрын тэргүүн" тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тус тэмцээний хүрэл медалийн болзлыг “Хасу Мегастарс” баг хангалаа. Тэд шийдвэрлэх хоёр тоглолтод өрсөлдөгч “Алтайн барс-1” багийг 3:0, 3:1-ээр хожсоноор хожлын харьцаа 2:0 болж, хүрэл медалийн болзол хангалаа.

Өнөөдөр алтан медалийн төлөөх шийдвэрлэх тоглолт болно. “Намрын нээлттэй тэмцээн”-ий аваргын төлөө “Эрчим”, “Алтайн барс -2” багууд шалгарсан. Тэдний хожлын харьцаа 1:1 болсон бөгөөд өнөөдөр ялалт байгуулсан баг аваргаар тодрох юм. Энэхүү тоглолт өнөөдөр 13.30 цагаас Буянт-Ухаа спортын ордонд эхэлнэ.

ОУХМ Баасансүрэн ахлах дасгалжуулагчтай Даринчулуун туслах дасгалжуулагчтай Сайнбилэг ахлагчтай ДЦС-4 ТӨХК-ийн “Эрчим” клубын баг аваргын төлөө гурав дахь удаагаа шалгарч байна. Тэд өнгөрөгч тавдугаар сард өндөрлөсөн “Хаврын тэргүүн тэмцээн”-д дэд байрт шалгарсан билээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж