Даатгалын байгууллага үүсч, хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд уран зураг сонирхогч хүүхэд, багачуудын дунд “Даатгал бидний амьдралд” сэдэвт уран зургийн уралдаан зарлаж байна.
Уралдааны зорилго:
Уран зураг сонирхогч хүүхэд багачуудын авъяасыг илрүүлж, Даатгал бидний амьдралд хэрхэн тус нөлөө үзүүлдэг талаар сурталчлах, санхүүгийн боловсрол олгоход уралдааны зорилго оршино.
Сэдэв:
Жолоочийн даатгал, Малын даатгал, Хашаа байшингийн даатгал, Амьдралын даатгал, Даатгалын ач тус, Даатгалын хамгаалалт, Хурдан морины даатгал зэрэг сэдвийг өөрийн бүтээлдээ тусгах
Хамрах хүрээ:
15 хүртэлх насны хүүхдүүд
Хугацаа:
Бүтээлийг 2014 оны 12 дугаар сарын 5-20-ны өдрүүдэд 17 цаг хүртэл Засгийн газрын 4 дүгээр байрны 213 тоотод хүлээн авна.
Шагналын сан :
1-р байр: 200.000 төгрөг(өргөмжлөл, бэлэг дурсгал)
2-р байр: 150.000 төгрөг (өргөмжлөл, бэлэг дурсгал)
3-р байр: 100.000 төгрөг (өргөмжлөл, бэлэг дурсгал)
Тусгай байр 2: 70.000 төгрөг (өргөмжлөл, бэлэг дурсгал)
Жич:
– Шилдэг зургуудыг шалгаруулж Даатгал сурталчлах ном товхимолд хэвлэн нийтлүүлнэ.
– Уралдаанд оролцсон бүх хүүхдэд талархлын хуудас гардуулна
– Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг буцаан олгохгүй
Анхаарах зүйлс:
-“Даатгал бидний амьдралд” сэдвийн хүрээнд зурсан байх
-Гар зураг нь А2, А3 хэмжээний ватум цаасан дээр усан будаг, балын ба тосон харандаагаар зурсан байх
-Уран бүтээлээ заасан хугацаанд ирүүлэх
-Уран зураг нь тухайн оролцогчийн өөрийн өмч байх
-Нэг оролцогчоос нэг л бүтээл хүлээн авна
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Санхүүгийн зохицуулах хороо, Люксембургийн “Санхүүгийн салбарын чадавхийг сайжруулах сургалтын төсөл” МОН-004
Хаяг: Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3, Засгийн газрын IV байр 213 тоот
Утас: (976)-51-261673, (976)-51-261964