Фото: Saul Loeb / AFP
Microsoft компани бүтцээ 18 мянган хүнээр цөөлөх ажлаа дуусгалаа хэмээн Reuters мэдээлэв.
Өнгөрсөн лхавга гаригт ойролцоогоор 3000 ажилтнууд нь цомхотголд орсон мэдүүлэг хүлээн авчээ. Энэ удаагийн цомхотголд нь боловсон хүчний болон санхүүгийн салбарынхан, маркетингийн алба нь оржээ. Тэдний ихэнх нь өмнө нь Nokia компанид ажиллаж байсан байна.
18 мянган хүний цомхотгол хийх төлөвлөгөөгөө Microsoft энэ оны зургадугаар сард зарласан ба долдугаар сарын эхний цомхотголд Nokia компанийн хуучин ажилтнууд байсан 13 мянган хүн хамрагджээ. Мөн 2,1 мянган хүнийг есдүгээр сард халсан байна.
Цомхотголын сүүлчийн давалгаа 2015 оны эхээр хийгдэх бололтой. Microsoft компанийн төлөвлөсөн 18 мянга хүний тоонд хүрсэн учир цөөн тооны ажилчид цомхотголд хамрагдах аж.
Компанийн мэдээлснээр, долдугаар сарын дунд үе гэхэд компанид 125 мянган хүн ажиллаж байжээ. Тэдний дотор Nokia бизнесийг өөртөө нэгтгэсний дараа орж ирсэн 25 мянган ажилтнууд байна. Цомхотголын 18 мянган хүний 12,5 мянга нь Nokia-д хамаарч байжээ. Компанийн мэдээлснээр цомхотгол нь ойролцоогоор 1,1-1,6 тэрбум ам.долларын зардал болжээ.
Microsoft-ийн цэвэр ашиг нь 13 хувиар буурч 4,54 тэрбум ам.доллар болсон байна. Финийн компанийг нэгтгэсэн мөн цомхотгол хийсний зарлага нь улиралд 1,14 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР