Төрийн албаны хүнд суртлыг онцлов

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Төрийн албаны хүнд суртлыг онцлов

Ардчилсан намаас улс орон даяар зохион байгуулж байгаа “Монгол хүн-2020”  хөгжлийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг нийс­лэлийн хамгийн их хүн ам төв­­лөрсөн Сонгинохайрхан дүү­­рэгт өчигдөр үргэлжлэв. Сонгино­хайрхан дүүрэг нь нийслэлийн хэмжээнд тус хэлэлцүүлгийг явуулж буй тав дахь дүүрэг юм. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Батж. Батбаяр, Д.Батбаяр, Нийс­­­­­­лэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж болон СХД-ийн АН-ын дарга Л.Эрхэмбаяр нар оролцож ард иргэдийн санаа бодлыг сонссон юм. Хэлэл­­цүүлгийг нээж, СХД-ийн АН-ын дарга Л.Эрхэмбаяр дүүргийнхээ өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж “Өнгөрөгч 20 жилийн турш бид бүхэн улс төрийн шинэчлэлээ хийж чадсан. Харин одоо ард иргэдэдээ эдийн засгийн эрх чөлөөг олгох нь нэн тэргүүний асуудал болоод байгаа юм. Тиймээс энэ бүхнийг тодорхойлоход нийслэлчүүдийн оролцоо, та бүхний санал шүүмж маш чухал юм” гэдгийг онцлов. Монгол Улсын нийслэл болох Улаанбаатар хот манай орны хөгжлийн гол тулгуур цэг. Тиймээс хөгжлийн бодлогыг Улаанбаатар хотод оршин сууж байгаа бүхий л хүмүүс тодорхойлох эрхийг Ардчилсан нам нээж өгч байгааг хэлэлцүүлэгт оролцогчид дурдаж байв. Мөн энэ үеэр иргэд зарим асуудлаар санал гомдлоо илэрхийлж байв. Тухайлбал, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх төсөлд хамрагдах гэхээр барьцаа хөрөнгө шаарддаг, Гэр хорооллын зам болон гэрэлтүүлэг муу. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ дутмаг. Эмнэлгийн үйлчилгээ тааруухан. Газар өмчлөлийн зөрчил, төрийн албаны хүнд суртал зэргийг онцлон шүүмжилж байсан юм.

Б.ЭНХМАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж