Хонгилоор дамжин банк ухсан этгээдүүд баригджээ

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

Хонгилоор дамжин банк ухсан этгээдүүд баригджээ

 

Энэтхэгийн цагдаагийн газраас хонгилоор дамжин банк тоносон гурван эрэгтэйг баривчилжээ. Тэд хоосон байшингаас банкны агуулах хүртэл 40 метр урт  хонгил ухаж ороод их хэмжээний үнэт эдлэл, мөнгө хулгайлсан аж. Гэмт этгээдүүд Харьяна мужид орших Пунжаб Үндэсний банкнаас 24 килограмм жин татах алт, мөнгөн эдлэл, 60 мянган рупи /976 ам.доллар орчим/ хулгайлсан байна. Тэд хүрзээр 40 хоногт 40 метр хонгил ухаж, банкны хадгаламжийн 350 хайрцагийн 77-г онгойлгож, эд зүйлсийг нь авчээ. Банкны агуулах руу нэвтэрсэн хонгил нь мөлхөж явах хэмжээний өргөнтэй гэнэ. Хэрэгтнүүд Сонепат дүүрэгт химийн лабораторид, үл хөдлөхийн дилер, фермер ажилтай өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүмүүс аж.

 

Түүнчлэн хулгайг зохион байгуулсан байшингийн эзэн хурдны зам дээр автомашиндаа хор ууж амиа хорлосон байсныг олжээ. Банк тоносон хэрэгт өөр нэг хүнийг эрэн сурвалжилж байгаа аж.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж