Л.Гансүх аль эмнэлэгт хэвтсэн бэ?

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

Л.Гансүх аль эмнэлэгт хэвтсэн бэ?

Сүүлийн хэд хоног Л.Гансүхийн батлан даалтанд гарч буй үеийн зураг цахим ертөнцөөр тарж, жиргээчид фейсбүүкчдийг талцуулаад байна.

Түүний “Эмнэлэг л бараадъя” гэж хэлсэн үгийг сахал үс нь ургасан зурагтай нь хамт шейрлэж, эцэж турсныг нь гайхах хүмүүс байхад “Сахал үсэндээ баригдсан бус, харин ч ургуулаад, янзлаад тусгай стилистээр үйлчлүүлсэн юм биш үү. Худлаа жүжиглэж байна. Жирийн ардын хүүхэд өлсгөлөн зарласан бол ингэж суллах байсан уу” гэх ч хүмүүс байна.

Жүжиглэсэн, жүжиглээгүй гэж гэж талцаад байгаа хүмүүсийг Л.Гансүхийн хэвтэж байгаа эмнэлэгт хамтдаа очиж “хайнаа хаглах”-ыг уриалах алтан дундчууд ч гарч иржээ. Тэдний зөвлөгөөг биелүүлэх гэсэн жиргээчид фейсбүүкчид Л.Гансүхийн хэвтсэн эмнэлгийн эрэлд гарсан гэнэ.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж