Кенийн Лайкипиа мужид охиноо сургуульд явуулсан гэр бүлд үхэр бэлэглэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Мужийн захирагч Жошуа Ирунгугийн мэдээлснээр охиноо сургуульд явуулсан гэр бүлд есөн үхэр бэлэглэх гэнэ. Эцэг, эхчүүд өсвөр насны охиноо инжнээс болж эрт хүнтэй суулгах нь элбэг тул ийм арга хэмжээ авч байгаа аж. Түүнчлэн энэ нь охидын сурах эрхийг хамгаалахаас гадна иргэдийн амьдралд том дэмжлэг болох гэнэ. Хэдийгээр Кенийн хуулиар хүүхдээ сургуульд явуулаагүй эцэг, эхэд шоронд хорих хүртэл шийтгэл ноогдуулдаг боловч охидыг эрт хүнтэй суулгах заншил уламжлагдаж иржээ. Үхэр бэлэглэх хөтөлбөр амжилттай байвал хөвгүүдийн сурах эрхийг ч хамгаалахад анхаарахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА