&#34УБ-т үйлдвэрлэв 2014&#34 үзэсгэлэнд оролцогчдыг бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

&#34УБ-т үйлдвэрлэв 2014&#34 үзэсгэлэнд оролцогчдыг бүртгэнэ

Нийслэлийн 375 жилийн ойд зориулан Улаанбаатарт Үйлдвэрлэв 2014 хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг Улаанбаатарт Үйлдвэрлэв 2014 үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй жижиг дунд үйлдвэр эрхлэгч, иргэн, аж ахуй нэгжүүдийг 2014 оны 11 дүгээр сарын 03-07-ны өдрийн хооронд бүртгэнэ. Бүртгэл дээрх өдрүүдэд Нийслэлийн Засаг захиргааны IV дүгээр байрны 101 тоотод 08-17 цагийн хооронд явагдана.  Улаанбаатарт үйлдвэрлэв 2014 үзэсгэлэн худалдаа 11 дүгээр сарын 21-23 өдрүүдэд Мишээл экспод болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 318547, 99106847, 88099941, 95824323,96024323,89824323 дугаарын утсаар авах боломжтой гэж Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ-аас мэдээллээ.


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж