Монголын хөрөнгийн бирж дээр 2011 оны 05 дугаар сарын 16-наас 05 дугаар сарын 20-ны хооронд таван удаа үнэт цаасны арилжаа явуулж, 64 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг 956.3 сая төгрөгөөр арилжсан байна. Түүнчлэн энэ өдрүүдэд,
- Топ-20 индекс 20538.02 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 129.9 нэгжээр буюу 0.6%-иар өсчээ.
- Индексийн сагсад багтах Шивээ овоо /31.1%/, Мах импекс /20.1%/, Могойн гол /19.4%/, Дархан нэхий /15.0%/, Ээрмэл /5.8%/, Монголиа девелопмент ресорсес /1.3%/, УИД /0.6%/ зэрэг компанийн үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.
- Зах зээлийн нийт үнэлгээ 74.9 тэрбум төгрөгөөр буюу 3.75% өсч, 2 их наяд 86.8 тэрбум төгрөг болсон байна.
- Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Эрдэнэт суврага /32.0%/, Шивээ овоо /31.1%/, Хөсөг трейд /30.6%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд УБ БҮК /25.0%/, Бөөний худалдаа /20.0%/, Алмаас /19.6%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.
- Нийт 64 үнэт цаас арилжигдсанаас 28 үнэт цаасны ханш өсч, 18 үнэт цаасны ханш буурч, 18 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
- Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Монгол шилтгээн /823.5 мянган ширхэг/, Хөх ган /225.9 мянган ширхэг/, УСИБ /67.4 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.
- Үнийн дүнгээр Монгол шилтгээн /494.1 сая төгрөг/, Таван толгой /90.0 сая төгрөг/, Шарын гол /88.5 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.