НБА-гийн 2014-2015 оны улирал өчигдөр эхэлсэн бөгөөд 12 тоглолт боллоо. Энэ жил гол тоглогч болох Леброн Жеймсийг алдсан "Миами Хит" өнөөдөр Американ Эйрланс Аринад Вашингтон Уйзардс багийг хүлээн авч тоглолоо.
Тоглолтын эхний хагаст 52-53 харьцаагаар ердөө хагас бөмбөгний зөрүүтэйгээр илүүрхсэн Хит сүүлийн хагаст гайхалтай тоглолт үзүүлж 12 онооны зөрүүгээр буюу 95-107 харьцаагаар улиралын эхний ялалтыг байгууллаа. Тус тоглолтод Дуэйн Уэйд 31 минут тоглохдоо 21 оноог авсан бол Крис Бош багаа тэргүүлж 26 оноо, 15 самбараас бөмбөг авч, 4 оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Марцин Кортат 18 оноо, 7 самбараас бөмбөг авчээ.
Бусад тоглолтууд
Милоуки Багс 106-108 Шарлот Бобкетс
Филадэльфи 76 91-103 Индиана Пэйсэрс
Бруклин Нетс 105-121 Бостон Селтикс
Вашингтон Уйзард 95-107 Миами Хит
Атланта Хаукс 102-109 Торонто Репторс
Минносато Темберуолвз 101-105 Мемфис Гриззлис
Чикаго Буллз 104-80 Нью-Йорк Никс
Детройт Пистонс 79-89 Денвэр Наггетс
Хьюстон Рокетс 104-93 Юта Жазз
Лос Анжелес Лейкэрс Финикс Санс
Голден Стэйт Уорриорс Сакермэнто Кингс
Оклахома Сити Тандер Портленд Трэйл Блэйзэрс
Эх сурвалж: www.mminfo.mn