Өчигдөржин ажин түжин байсан Төрийн ордон өнөөдөр хөл хөдөлгөөн оржээ. Ардчилсан намын бүлэг хаалттай хуралдаан хийж, хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэл гаргаж буй ажээ. Мэдэгдлийн утга агуулга болоод санаа зорилгын талаар тодорхой мэдээлэл одоогоор алга байгаа бол МАН-ын гишүүд ажилдаа идэвхтэй болохоо харуулж, чуулганы танхимд хэсэг сууцгаав. Гэвч АН-ын бүлгийн хуралдаан одоо болтол дуусаагүй тул МАН-ынхан ч удалгүй таран одоцгоов. Ингэхдээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үдээс өмнө хуралдахгүй гэж тэд мэдэгджээ.
Д.ЦЭЦ