Үндэсний супер лиг ирэх сард эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

Үндэсний супер лиг ирэх сард эхэлнэ

Монголын Үндэсний Супер Лигийн 2014-2015 оны шинэ улирлын тоглолт ирэх сарын 14-нд эхлэх гэж байна.

Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны удирдлага дасгалжуулагчид болон энэ жил шинээр ирж тоглож байгаа легионер тамирчид  өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга “Энэ улирлын тоглолтод найман баг оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Манайд ирж тоглож байгаа легионер тоглогчдын зэрэглэл, ур чадвар байнга нэмэгдэж байгаа бөгөөд тэмцээний нээлтийн тоглолтод NBA-н тамирчин ирж оролцоно. Хэдийгээр бид легионер тамирчдад тийм их цалин өгч чадахгүй байгаа ч өндөр зэрэглэтэй тамирчид манай лигийг сонирхож байгаагийн илрэл юм” хэмээн ярилаа.

Энэ жилийн лигд АНУ-аас ирсэн 20 легионер тамирчин оролцож байгаа ажээ.

Д.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж